Бизнес архитектурын шийдэл
Та ямар ч зах зээлд ажилладаг байж болно, гэхдээ тэр нь үнэндээ үйлчилгээний л зах зээл юм. Таны бизнес үйлчлүүлэгчддээ нийцэмжтэй, ажилтнууддаа ойлгомжтой, өрсөлдөгчөөс давамгайлсан үйлчилгээ үзүүлэх бизнесийн архитектур шийдлээ хараахан олоогүй байгаа бол бидэнд хандаарай.

Захирал бүх ажлыг өөрөө хийх албагүй, харин ажилтан бүр хариуцсан ажлынхаа захирал байх боломжтой
eXeCon бол байгууллагын стратеги, үйл ажиллагаа, соёл гурвыг нэгэн бүхэл систем болгон үр дүнтэй зохион байгуулах тэргүүн туршлагуудыг нэвтрүүлэгч менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хамт олон юм.
Бидний зорилго энгийн — байгууллага тань илүү их хяналтаар бус, илүү тодорхой бүтэц, ойлгомжтой системээр тогтвортой, үр дүнтэй, үр ашигтайгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
Нэгдмэл зорилго, зохион байгуулалт, дотоод урам зориг нэгдэж өндөр гүйцэтгэлтэй хамт олны соёл жинхэнэ утгаараа бүрэлдэн бий болдог. Бидний үйлчилгээ бизнесийн процессийн архитектур, хүн төвтэй загвар, өсөлтөд төвлөрсөн удирдлагын бүртгэл тайланг нэгтгэн байгууллагын бүх үйл ажиллагааг зорилгоо хэрэгжүүлэгч машин болгон хувиргадаг ...

Танай байгууллагын стратеги юу вэ?
Үүрэг, хариуцлагыг хэрхэн оновчтой хуваарилах вэ?
Бизнесийн үр дүн болоод үр ашгийг хэрхэн удирдах вэ?
Төлөвлөлтийг хэрхэн хийх вэ?
Үйл ажиллагааны дүрэм журмыг боловсруулах тэргүүн туршлага юу вэ?
Удирдлагын нягтлан бодох бүртгэл, тайлагнал гэж юу вэ, хэрхэн эргэлтэнд оруулах вэ?
Ажилтны дотоод сэдлээр гүйцэтгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Меритокраси соёлыг хэрхэн бүтээх вэ?
Цалин хөлс болон урамшууллыг хэрхэн журамлах вэ?
Бизнесийн стратегийг үйл ажиллагаанд хэрхэн орчуулах вэ?
Үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг хэрхэн оновчлох вэ?
Үнэ болон хямдрал урамшууллыг хэрхэн удирдах вэ?
Үйл ажиллагаа болон санаачлагуудыг хэрхэн үнэлж дүгнэх вэ?
Удирдлагын хурлыг хэрхэн зохион байгуулах вэ?
Хэрэглэгчийн зан төлөв, брэндинг, брэндийн ялгарлыг хэрхэн тодорхойлох вэ?
Маркетинг төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг хэрхэн зохион байгуулах вэ?
Стратегийн томьёолол, төвлөрөл болон хамтрал - Стратеги сэтгэлгээг хэрхэн хэвшүүлэх вэ?
Хүчирхэг байгууллага хүчирхэг хүмүүсийг бүтээдэг
+28.7%
Харилцагчдын орлогын жилийн дундаж өсөлт
+35.3%
Харилцагчдын ашгийн жилийн дундаж өсөлт
+36%
Харилцагчдын үйлчлүүлэгчийн дундаж тоон өсөлт
60+ жил
Менежментийн чиглэлд бидний хамтын туршлага
Зах зээлийн хамрах хүрээ
Жижиглэн худалдаа
Жижиглэн худалдааны бизнест борлуулалтаас гадна бодит цаг хугацааны өртөг, барааны бэлэн байдал, нөөц болон мөнгөн урсгал, агуулахын хөдөлгөөн, үнэ тогтоолт, цаг үеийн урамшуулал, хүний нөөцийн чадамж, хөрөнгийн ашиглалт гэх мэтийг бодит цаг хугацаанд удирдах нь нэн тэргүүний ач холбогдолтой. Эдгээрийг хэрхэн оновчтой зохион байгуулалтанд оруулах вэ?
Бөөний худалдаа
Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортер, дистрибьюторууд бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон борлуулалтын сувагчлалын шийдлээ урьдчилан төлөвлөх шаардлагатай. Эсбөгөөс үйл ажиллагааны олон салаа огтолцол дээр эргэлтийн хөрөнгө түгжих, хөрөнгийн устгал нэмэгдэх, хүний нөөцийн ачаалал алдагдахаас эхлээд алдагдал хуримтлагдах, бэлэн мөнгөний дутагдалд орох ч эрсдэлтэй. Эдгээр үйл явцыг хэрхэн оновчтой удирдах вэ?
Үйлчилгээ
Нэмүү үнэ цэн нэмэх үйл ажиллагаа
Орчин цагийн хэрэглэгчид цаг хугацаа хамгийн үнэтэй. Тэд хамгийн бага хүчин чармайлт гаргаж хамгийн их үр өгөөжийг танай байгууллагаас хүртэж чадаж байгаа юу? Тэдэнд дахин ирэхээс өөр аргагүй болтол нь тултал үйлчилж байна уу? Эсвэл мессежэнд хариулдаггүй, утсаа авдаггүй, очихоор байдаггүй, хүлээлгэдэг, харилцааны болон техник ур чадварын дутагдалтай гэхчлэн нийтлэг бизнесүүдийн нэг болох гээд байна уу?
Үйлдвэрлэл өртөг нэмдэг бол борлуулалт ашиг нэмдэг. Үйлдвэрлэл борлуулалтын үйл ажиллагааг "Яг цагт нь" (JIT) байдлаар уялдуулан зохион байгуулах нь хөрөнгийн хамгийн өндөр өгөөжийг бий болгодог. Үүнд түүхий эд материал, дамжлагын үлдэгдэл, эцсийн бэлэн бүтээгдэхүүний нөөцийг борлуулалттай уялдуулж зохион байгуулах нь нэн чухал. Эсбөгөөс өртөг зардал өсч, үнээ нэмэхээс өөр аргагүй. Эдгээрийг "санамсаргүй" биш "санаатайгаар" хэрхэн уялдуулах вэ?

Бидний аргачлал
Амжилтын үндэс нь санаанд бус, харин түүнийг хэрэгжүүлэх системд байдаг.
Харин системийн үндэс нь хүмүүсийн урам зориг, хариуцлага юм.
eXeCon-той ажилласнаар та бизнесээ өөрийн хүссэн архитектур шийдлийн дагуу өөрчлөн зохион байгуулах боломжтой.
01
"Асуудаl - Шийдэл" хүрээнд танилцах уулзалт хийх
Бизнесийн тогтвортой байдал, өсөлтөд тулгараад буй асуудал-шийдлийг тодорхойлох
02
Ажлын цар хүрээ, агуулгыг тодорхойлох
Таны бизнесийн зорилгын хүрээнд ажлын санал боловсруулан илгээнэ
03
Шийдэл танилцуулах уулзалтууд зохион байгуулах
Урт хугацаанд тогтвортой, эерэг үр дүн үзүүлэх шийдлүүдийг системчлэн танилцуулна
04
Шийдлийг хэрэгжүүлэх, сайжруулах
Ажлын хэрэгжилтийг үнэлж дүгнэх, хянах, сайжруулах зөвлөмжүүд өгнө
Үйлчлүүлэгчдийн амжилтын түүхээс
Бидний ажлын жинхэнэ үнэ цэн бол үйлчлүүлэгч байгууллагад бий болох өөрчлөлт юм.
Бид зөвлөгөө өгдөггүй, харин систем бий болгож, багийг зах зээлийн мэдрэмжтэй шийдвэр гаргах чадвартай болгож өгдөг.
Энд бидэнтэй хамтран ажилласны дараа илүү үр ашигтай, илүү урам зоригтой, илүү хариуцлагатай болсон байгууллагуудын бодит түүхүүдийг хуваалцаж байна

Зах зээлд ямар ч хэмжээний тоглогч байсан компани бизнесийн архитектур, үйл ажиллагаа хоорондын уялдааг тогтмол эргэн харж сайжруулж байх шаардлагатай. Иймгүй бол өрсөлдөөнд байр сууриа алдах эрсдэл өндөр болсон цаг үе. Хүн өөрийн хүүхэд хэрхэн томорч буйг анзаардаггүйтэй адил удирдлагууд компани доторх зарим доголдлыг шууд харахгүй өнгөрөх нь элбэг. eXeCon-оос бизнесийн цогц зөвлөх үйлчилгээ авсан нь бидний ажилд их хэрэг болсон...
Б.Түвшинжаргал
CEO, Teso Foods LLC

Миний хувьд “Стратеги → Бүтэц → Операци → Санхүүгийн
гүйцэтгэл” гэдэг холбоосын мөн чанарыг анх удаа бүрэн системтэйгээр асар энгийнээр ойлгож, өөрийн компанийн үйл ажиллагаанд уялдуулж чадсан нь хамгийн том ахиц байлаа. CEO-үүд, жижиг, дунд бизнесийн эзэд, дараагийн түвшинд гарахыг хүсэж буй бүх хүмүүст eXeCon-ыг би бүрэн итгэлтэйгээр санал болгоно. Өнөөдрийн жижиг
бизнес маргаашийн зах зээлийн лидер байх боломжтой...
Т.Батпүрэв
CEO, Blueprint LLC

Манай байгууллагын борлуулалт, үйл ажиллагааг сайжруулах хүрээнд явагдсан консалтингийн үр дүнд борлуулалтыг зөвхөн эцсийн тоогоор бус, түүнийг бүрдүүлдэг бүх үзүүлэлтүүдээр нь тогтмол хэмжиж, хянах аргачлалд суралцсан. Үүний үр дүнд аль үзүүлэлт дээр анхаарч, хаана сайжруулалт хийх шаардлагатайг илүү тодорхой хардаг болсон.
Мөн борлуулалт дангаараа бус, маркетинг, хүний нөөц, компанийн менежмент зэрэг дэмжих бүх чиг үүргүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллах ёстойг мэргэжлийн түвшинд тайлбарлаж өгсөн нь манай удирдлагын ойлголтыг нэг шат ахиулсан. Онол, практик болон Монголын зах зээлийн онцлогийг хослуулсан аргачлал нь санал болгосон шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлэхэд ойлгомжтой, үр дүнтэй байхад нөлөөлсөн...
Ч.Ванчин-Эрдэнэ
Deputy CEO,
Витафит Инвест ХХК

Бизнесээ системтэй, ажилчиддаа ойлгомжтой болгох зорилгоор олон сургалт, семинарт суусан ч хэрэгжилт дээр бэрхшээлтэй тулгарч байв. Тиймээс туршлагатай зөвлөхтэй хамтрах шаардлагатайг ойлгож, eXeCon-тай ажиллаад 3 дахь жилдээ орж байна. Бид байгууллагын бүтэц, үйл ажиллагаагаа системжүүлж, стратеги ба санхүүгийн төлөвлөгөө боловсруулан, гүйцэтгэлээ тогтмол хянадаг болсон. Үр дүнд нь багийн хамтын ажиллагаа ойлгомжтой, нээлттэй болж, бизнес маань жил бүр 15–30%-ийн тогтвортой өсөлттэй ажиллаж байна.
Үүсгэн байгуулагч дээр тулгуурласан бизнесийг дараагийн түвшинд багийн бизнес болгон хөгжүүлэх бодит арга замыг eXeCon танд ч бас нээж өгч чадна гэдгийг итгэлтэй хэлнэ...
Б.Хоролмаа
CEO, Ургамлын Далай ХХК
Өнөөдрөөс өөрчлөлтийг эхлүүлье
Танд бидний туслалцаа хэрэгтэй болсон бол эргэлзэлгүй утсаар буюу имэйлээр холбогдож болно. Эсвэл доорх формыг бөглөн өөрийн хүсэлтээ илгээнэ үү. Бид тантай шуурхай холбогдох болно.











