Гүйцэтгэл болоод нөөцийн удирдлага
Хүн, хөрөнгө, цаг хугацааг хэрхэн үр өгөөжтэй удирдах вэ?
Хамрах цар хүрээ
“Гүйцэтгэл болоод нөөцийн удирдлага” агуулгын хүрээнд байгууллагын орлого, зардал, ашиг нь гүйцэтгэл ба хүний зан төлөв, шийдвэр гаргалттай хэрхэн уялддаг болохыг ойлгож ашиглахад чиглэгдэнэ. Удирдлагын бүртгэлийн концепийг ойлгож, “юу болсон”-ы тайлан биш, “цаашид юуг, хэрхэн өөрчлөх вэ?” гэсэн асуултад хариу өгдөг өдөр тутмын самбарыг бүтээх болно. Байгууллагын орлого, зардлын логик уялдааг илрүүлж, алба, үйлчилгээ, сувгийн түвшинд орлого ашгийн хамаарлын зураглалыг гарган гүйцэтгэлтэй холбоно. Ингэснээр аль бизнес үнэ цэнэ бий болгож, аль нь хөрөнгийг үнэгүйдүүлж байгааг төвөггүй харах болно. Удирдлагууд бизнесийн үр дүнгийн хариуцлага хүлээх боломж бүрдэснээр менежерийн эрх, үүрэг тодорхой болно. Зөвхөн тоо хангалтгүй. Хүмүүсийн дотоод сэдэл бэхжихгүй бол гүйцэтгэл түр зуурын “аяндаа” өсөөд буцаад хуучин хэвэндээ ордог. Түүнчлэн байгууллага ERP систем ашигладаг бол бид систем нь процессийн үйл ажиллагааг дэмжиж байгаа эсэх дээр аудит хийх, сайжруулалтын шаардлага гаргах, нэвтрүүлэлтийн болон систем админы дэмжлэг үзүүлэх, шаардлагатай сургалт хийх боломжтой. Үүний дараа бид гүйцэтгэлтэй холбоотой цалин, урамшууллын тогтолцоог танай бодит өгөгдөл дээр загварчилна. Үндсэн цалинг хэрхэн тодорхойлох, гүйцэтгэлийн урамшууллыг үр дүнтэй хэрхэн уялдуулахыг тодорхой болгож, хувь хүн, алба, компанийн түвшинд аль аль нь хожих нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Эсрэгээр, ашиг хумигдах үед цалин урамшууллын дарамт компанид үлдчихдэг өнөөгийн нийтлэг алдааг бид засах болно. Энд бидний зорилго бол “хүнд дарамт өгдөг цалингийн систем” хийх бус, “хүмүүсийг гүйцэтгэлийн логикоор сэтгэдэг" болгоход оршино. Ингэснээр ажилтан бүр үнэ цэн, үр дүн, үр ашгийн холбоос дээр үндэслэн өдөр тутмын ажлаа “Байгууллагад хэр ашигтай вэ, Үйлчлүүлэгчид ямар үнэ цэнэ нэмэв?” гэж өөрөөсөө асууж, сайжруулж хэвшинэ. Тоо баримтыг хүний хэлэнд, хүний яриаг тооны хэлэнд хөрвүүлж чаддаг болсноор менежерүүд, нягтлан, тэргүүн шугамын ажилтнууд хоорондоо нэг хэлээр ярьж, гүйцэтгэлийн удирдлага зөвхөн ХН-ийн ажил биш болно. Ажлын тайланг “хэнд ямар шийдвэр гаргахад туслах вэ, ямар зан төлөвийг урамшуулах вэ?” гэдэг асуултаар шүүж, илүүдэл нарийвчлал, ойлгомжгүй үгсийг цэвэрлэх боломжто. Ингэснээр гүйцэтгэлийн удирдлага нь сар улирлын үнэлгээ биш, харин долоо хоног бүрийн, өдөр бүрийн ажлын хэв маягт орно. Тоо нь хүмүүсийг айлгадаг бус, хамгаалж чиглүүлдэг хэрэгсэл болох болно. Эдгээр нь тогтмол ажиллаж эхлэхэд бизнесийн дарамт зөвхөн захирлын нуруун дээр бус, хүн бүрт хуваарилагдсан байх болно.