Зах зээл, маркетингийн удирдлага
Байгууллага шиг биш, үйлчлүүлэгч шиг сэтгэхийн нууцууд юу вэ?
Хамрах цар хүрээ
“Зах зээл, маркетингийн удирдлага” агуулгын хүрээнд танай байгууллагын үнэ цэнийг үйлчлүүлэгчийн нүдээр тодорхойлж, стратеги, брэнд, үйл ажиллагааг нэг логикоор холбох зорилготой. Бид хамтдаа брэндийн ялгарал, хэрэглэгчийн зан төлөвийг нарийвчлан судалж, “яагаад биднийг сонгох ёстой вэ?” гэсэн асуултад шинжлэх ухаанчаар хариу өгөх аргачлалыг олох болно. Зорилтот хэрэглэгчийн сорилт, шийдвэрийн замнал, сэтгэлзүйн өдөөлт, өрсөлдөгчдийн сул ба давуу талтай харьцуулснаар брэндийн үнэ цэнийг тодорхойлно. Маркетингийн төлөвлөлт нь зөвхөн кампанит ажил биш — стратегийн логикийг өдөр тутмын үйлчилгээний хүргэлттэй холбодог удирдлагын систем юм. Тиймээс танай хамт олон маркетингийн юүлүүр, брендийн үнэ цэнийн хэмжүүрүүдийг танай салбарын онцлогт тохируулж, үйлчлүүлэгчийн шийдвэрийн өртгийг багасгах, хэрэглэгчийн ойлголт, итгэл үнэмшил, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх замаар бодит борлуулалт болон давтан худалдан авалтад хэрхэн нөлөөлөхийг прогнозилох чиг баримжааг эзэмших болно. Төлөвлөлт–хэрэгжилт–хяналт гурвын мөчлөгийг тодорхой график, зорилт, эзэнтэй болгож буулгаж өгснөөр маркетинг нь зөвхөн төсөв “зарцуулдаг” нэгж биш, стратегийн өсөлтийн хөдөлгүүр болно. Хэрэгжилтийн шатанд бид хамтдаа брэндийн амлалтыг үйлчлүүлэгчтэй уулзах бүх цэгт үлгэр жишээ уялдуулах боломжийг эрэлхийлэхийн ач холбогдлыг ойлгох болно. Контентийн агуулга, брэнд мессеж, сувгийн сонголт, үйлчилгээний стандарт, бүтээмжийн өсөлтийг нийтэд нь маркетингийн үйл ажиллагаан дор зангидах боломжтой. Ингэснээр маркетинг нь салангид ажил биш, борлуулалт, үйл ажиллагаа, үйлчилгээний чанарт нөлөөлдөг байгууллагын бүхэл системийн дотоод хөдөлгөгч хүч болно. Бидний үндсэн философи бол стратегийн томьёолол, төвлөрөл ба хамтрал гурвыг нэгтгэх явдал. Брэндийн ялгарал бол стратегийн үндэс; хэрэглэгчийн ойлголт бол баталгаажуулалт; маркетингийн хэрэгжилт бол бодит шалгуур. Бид зөвхөн юу хийхийг заахгүй — яагаад ийм сонголт хийх нь зөв болохыг шалтгаан – үр дагаврын логикоор тайлбарлаж, танай баг стратеги сэтгэлгээг өөрийн болгож эзэмших талаас нь чиглүүлэх болно. Эцэст нь, хөтөлбөрийн энэхүү болон өмнөх бүх агуулгуудыг базаж , стратеги – үйл ажиллагаа – систем – үнэ цэнэ гэсэн гинжин холбоог том дүр зургаар нь нэгтгэнэ. Ингэснээр байгууллагын алба нэгжүүд нь тус тусын ашиг сонирхол (агенда) бус, хамтын үнэ цэнийн төлөө бие биеэ нөхөж хамтран ажилладаг өндөр гүйцэтгэлтэй, өсөлтөт сэтгэлгээтэй, бие биедээ итгэж чаддаг нэгэн цул хамт олон болох замд танай хамт олон эргэлт буцалтгүй орсон байх болно.