Бидний Түүх
Завгүй ажлынхаа дундуур биднийг сонирхон энд зочилж буй танд баярлалаа.
Удирдлагын түвшинд ажиллана гэдэг өдөр бүр асуудал шийдэж, шийдвэр гаргаж, үр дүн хариуцахын нэр. Санхүү, хүмүүс, үйл ажиллагаа, зах зээл — энэ мөчлөг хэзээ ч зогсдоггүй. Зарим үед “яагаад би үүнийг ганцаараа үүрэх ёстой вэ?” гэсэн асуулт өөрийн эрхгүй төрдөг. Гэхдээ удирдлагад заавал ганцаардал байх ёстой гэж үү? Үгүй.
Манай баг энэ замыг өөрсдийн биеэр туулж ирсэн. Тиймээс бид үр дүнг хөөцөлдөхийн оронд түүнийг бий болгодог шалтгаанд, хяналт шахалтын оронд оролцоо ба хариуцлагад, эргэлзээний оронд итгэл ба хөгжилд төвлөрч ирсэн.
Эдгээрийн үр дүнд байгууллага дотроосоо өөрчлөгддөг. Ажилтан бүр шийдвэр гаргадаг, ажил бүр утгатай, үр дүн нь хэн нэгнээс хамааралгүйгээр тогтвортой гардаг системийг бид бий болгосон.
Хэрэв өнөөдөр танай бизнес гүйцэтгэл, уялдаа, хариуцлагын асуудалтай тулгарч байвал бид тусалъя.
Бид удирдагчийг илүү манлайлалтай, багийг харилцан итгэлтэй, бизнесийг үйлчлүүлэгчиддээ жинхэнэ утгаар нийцэмтэй болгож ажиллах практик арга барил, системийг бий болгодог.
Энэ бол бидний хийдэг ажил - Бидний эрхэм зорилго
eXeCon компанийн хамт олон

Отгонбаатарын БОЛОРБАТ
Гүйцэтгэх захирал, Менежментийн зөвлөх - Стратеги болоод хэрэгжүүлэлт
Үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ болон хэрэглэгчийн брэнд бий болгох чиглэлд 18 жил ажиллаж, салбартаа тэргүүлэгч бизнесүүдэд дээд шатны удирдлагаар ажиллаж, менежментийн зөвлөгөө өгч байсан туршлагатай.
Бизнесийн стратеги, хэрэгжүүлэлт, төлөвлөлт ба хяналт, бизнес хэлэлцээр, удирдлагын бүртгэл, стратегийг хэрэгжүүлэгч хүний нөөц, маркетинг болон борлуулалт, үйл ажиллагааны удирдлагын цар хүрээнд төвлөрч, өндөр гүйцэтгэлтэй багийг бий болгон хөгжүүлж үр дүнгээр удирдах чиглэлд туршлага хуримтлуулсан. Их Британийн Сандерландын их сургуулийг бизнес судлал чиглэлээр дүүргэсэн.

Бямбажавын ЧУЛУУНЦЭЦЭГ
Менежментийн зөвлөх - Удирдлагын болон санхүүгийн бүртгэл, тайлагнал
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 15 жилийн турш тасралтгүй ажилласан, салбартаа туршлага, мэдлэгээрээ мэргэшсэн мэргэжилтэн. Нягтлан бодох бүртгэл, Санхүү төлөвлөлт, Үйл ажиллагааны менежмент, Удирдлагын бүртгэл чиглэлээр компанийн санхүүгийн бодлого, тайлагнал, дотоод хяналтын тогтолцоог үр дүнтэй удирдан хөгжүүлж ирсэн.
СТОУС-ын дагуу санхүүгийн тайлан бэлтгэх, санхүүгийн ажил гүйлгээг холбогдох хууль, стандарт, журмын дагуу бүртгэн боловсруулах, тайлагналын процессыг оновчтой зохион байгуулах чиглэлээр өндөр ур чадвартай.
Олон улсын аудитын компаниудтай хамтран ажилласан туршлагатай бөгөөд аудитын шаардлагыг бүрэн хангахуйц санхүүгийн мэдээллийн ил тод, найдвартай байдлыг тогтмол хангаж ажилладаг.
Татварын мэргэшсэн зөвлөх нягтлан бодогч

Ичинноровын БАТТУЯА
Менежментийн зөвлөх - Бизнесийн үйл ажиллагааны удирдлага
Байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, бизнесийн өсөлтийг удирдах замаар тогтвортой өсөлтийг бий болгох чиглэлд 16 жилийн туршлага хуримтлуулсан.
Дэлхийн хэмжээний тэргүүн туршлагууд, инновацилаг арга ажиллагааг байгууллагын алсын хараатай уялдуулж, үйл ажиллагаан дээр буулгах, багийг хөгжүүлэх замаар зах зээлд онцгой үнэ цэнэ бүтээгч байгууллагуудыг хөгжүүлэн үр дүнтэйгээр удирдаж ирсэн туршлагатай.

Ж.ОЮУНЧИМЭГ
Менежментийн зөвлөх - Маркетингийн удирдлага
Маркетинг, олон нийттэй харилцах (PR), брэндийн удирдлага, манлайллын чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай, үр дүнд чиглэсэн Маркетингийн удирдах ажилтан, зөвлөх бөгөөд Монголын болон олон улсын тэргүүлэх компаниудтай хамтран ажилласан туршлагатай.
Дэлхийн болон үндэсний тэргүүлэгч брэндүүдийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлэх, хөгжүүлэх чиглэлд бэлтгэгдсэн үндэсний тэргүүлэх зэргийн мэргэжилтэн. Тэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллагын түвшинд маркетинг ба PR стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэх, брэндийн танидалт, зах зээл дээрх өсөлтийг удирдаж ирсэн.
Мөн маркетингийн удирдлагаас гадна үйлчлүүлэгч байгууллагуудын маркетингийн ажлын хэрэгжилтийг бизнесийн үр дүнтэй уялдуулан зохион байгуулж маркетинг, судалгаа, PR, гүйцэтгэгч агентлагийг үр дүнтэй удирдаж ажилласан туршлагатай.