Байгууллагын стратеги, хэрэгжилт
Стратеги тодорхой. Хэрэгжилт хэмжигдэхүйц. Үр дүн тогтвортой. Харин хэрхэн үүнийг хийх вэ?
Хамрах цар хүрээ
“Байгууллагын стратеги, хэрэгжилт” агуулгын хүрээнд удирдлагын эрмэлзэл, өдөр тутмын ажлын бодит байдал хоёрын хооронд байдаг орон зайг арилгах зорилготой. Бид хамтдаа байгууллагын орших шалтгаан, урт хугацааны зорилго, түүнийг биелүүлэх үндсэн стратегийг тодорхой, тоон ба чанарын шалгуур тавьж болохуйц хэлбэрт буулгана. Стратеги, шалтгаан-үр дагавар, сонголт, амлалтын холбоосыг танай багт ойлгомжтойгоор суулгаж өгнө. Дараа нь дээрх логикийг байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлстэй нь уялдуулж, үнэ цэнийг бодит болгоход төвлөрнө. Хэнийг, юунд үйлчлэх, ямар зарчмаар шийдвэр гаргах, амлалтаа биелүүлснийг хэрхэн хэмжихийг ойлгомжтой болгоно. Улмаар эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоо, ажлын байрны тодорхойлолтыг стратегийн шугамд тааруулж, “хийдэл” хаана байгааг ил тод харна. Ингэснээр хүн бүр ямар үр дүн хариуцахаа, түүнийг үр нөлөө, үр ашгийн аль хэсэгт холбогдож байгааг ойлгож авна. Гүйцэтгэлийг сарын эцсийн тайлан биш, байнгын давтамжит сургалт, сайжруулалт гэж ойлгох болно. Байнгын сайжруулалтын мөчлөгийг ашиглан зорилгоо ажлын түвшинд буулгаж, ажлыг тоо, чанар, хугацааны хувьд хэрхэн сайжруулахыг хамтдаа тодорхойлно. Энэ бүхнийг бодлого, журам, дүрэмтэй уялдуулж, “цаасан журам” бус, өдөр тутмын шийдвэрийг чиглүүлдэг бодит удирдлагын хэрэгсэл болгоно. Стратеги төлөвлөлтийн (Balanced Scorecard) загварчлалаар санхүү, хэрэглэгч, дотоод үйл ажиллагаа, чадамжийг практикт удирдах чадамжийг эзэмшинэ. Ингэснээр байгууллагын зорилго, албаны зорилт, хувь хүний зорилго гурвын хоорондын логик гинжин холбоо тодорхой болно. Хүн бүр “миний өдөр тутмын ажил байгууллагын урт хугацааны амжилтад яг хаана, хэрхэн нөлөөлж байна вэ?” гэдгээ ойлгосноор гүйцэтгэл нь зөвхөн шахалтаар биш, дотоод ухамсраар хөдөлж эхэлнэ. Энэ агуулгын зорилго бол “стратеги бичиж өгөх” биш, танай багийг өөрсдөө стратегийн логикоор сэтгэдэг болгох. Тиймээс бид зөвхөн загвар үлдээхгүй; хамтдаа байгууллагын бодит кэйсийг дүгнэж, орлого, зардал, ашиг, нөөцийн ачааллын холбоог задлана. Ингэснээр стратеги нь хурал дээрх үг биш, өдөр тутмын шийдвэр, үйлчлүүлэгчтэй харьцах хэв маяг дээр харагдах дадал болно. Мөн гүйцэтгэлийн хариуцлагыг захиралд бус, алба ба ажлын байр бүрийн түвшинд тодорхой болгож, ямар үр дүнг хэн хариуцах, ямар давтамжтай ярилцахыг тогтооно. KPI-г “шахалтын тоо” биш, “хүмүүсийг мэдээллээр зэвсэглэж, зөв шийдвэр гаргах хэрэгсэл” болгон шинэчилж, танай байгууллага стратеги, бүтэц, хүмүүсийн уялдаа сайтай, тогтвортой ашиг гаргадаг систем болж төлөвших суурь тавигдана.