FAQ - НИЙТЛЭГ АСУУЛТУУД
Сургалтаар ойлголт буюу мэдлэг олгодог бол бидэнтэй ажилласнаар та өөрийн бизнесийн кэйсд тохирсон тогтвортой шийдэл, асуудал шийдвэрлэж, үйл ажиллагааг удирдах системийг бий болгох болно. Энгийнээр, бид танай бизнест тулгараад байгаа асуудлыг (өвчнийг) оношилж, сууриар нь шийдэх (эмчлэх) өөрийн гэсэн алхмууд бүхий аргачлалыг хамтдаа боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх аргачлалыг танай хамт олонд суулгаж өгөх болно.
Нэг удаагийн танхимын сургалтын агуулгын үр дүнгийн 10 хүрэхгүй хувийг насанд хүрэгчид авч үлддэг гэсэн судалгааны үр дүн байдаг. Бидний зөвлөх ажлын агуулга сургалт, практик ажлууд, шийдвэр гаргах хэрэгцээ, дадлага ажил, үр дүнгийн хэмжилт, дүгнэлт, сайжруулалт гэхчлэн танай байгууллагын бодит нөхцөл байдал дээр төвлөрч хийгддэг учир энэ нь өөрөө өндөр үр дүнтэй байдаг. Энэ бүхнийг дан ганц сургалтаар үр дүнтэй хийх боломжгүй байдаг учир бид зайлшгүй хүндэтгэх тохиолдлоос бусад нөхцөл байдалд харилцагчдаа дан сургалт санал болгодоггүй. Хэрэв танд зайлшгүй тусгай хэрэгцээ шаардлага байгаа гэж үзэж байгаа бол бидэнтэй холбогдоно уу.