Үйл ажиллагааны удирдлага
Дахин дахин алдахын оронд хэрхэн ахин ахин сайжрах вэ?
Хамрах цар хүрээ
“Үйл ажиллагааны удирдлага” агуулгын хүрээнд тухайн байгууллагын салбарын онцлог, тодорхойлсон стратегийн сонголтыг өдөр тутмын үйл ажиллагаа болгож төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах системтэй болох болно. Бид хамтдаа салбарын өрсөлдөөний орчин, хэрэглэгчийн хүлээлт, үнэ цэний байршлын нэгдэл дээр стратегийн түлхүүр гүйцэтгэлүүдийг тодорхойлно. Тухайлбал үнийн бодлого, хямдрал-урамшууллын журам, үйл ажиллагааны зохион байгуулалтыг зах зээлийн хүлээлт, дотоод нөөц боломжтой уялдуулахын зэрэгцээ салбарын жишгийг харгалзан боловсруулна. Стратеги нь хэрэгжилтгүй бол хоосон уриа болж үлдэх магадлал өндөр. Тиймээс бид стратегийн хэрэгжилт-үйл ажиллагааны удирдлага-зохион байгуулалтыг шууд холбох болно. Ингэснээр өдөр тутмын үйл ажиллагаа, албадын зохион байгуулалт, ажил үүргийн уялдаа бизнесийн үр дүнд шууд чиглэх болно. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь "гал унтраахад" биш, харин борлуулалт-үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийн хэрэгжилт, албадын хамтын ажиллагаа, шийдвэр гаргалтыг идэвхижүүлэх, хамтын хяналтын орчныг бий болгох, сайжруулахад чиглэгдэх болно. Юун түрүүнд "гал асаадаггүй", дараа нь унтраах гэж зовдоггүй хамт олон болох болно. Үнийн бодлогыг зах зээлийн хүлээлт, өрсөлдөөн, зардлын бүтэц, үйлчлүүлэгчийн хүлээлт, өөрийн үнэ цэнэ, компанийн ашигтой хэрхэн уялдуулахыг ойлгож шийдвэрлэх болно. Хямдрал, урамшууллыг хэрхэн бодлого, зорилттойгоор зохион байгуулж болохыг олж харснаар урамшууллыг нь зардлын нэмэгдэл биш, тогтвортой орлогын өсөлтийн хөшүүрэг болгож ашиглах болно. Үйл ажиллагаа ба санаачилгуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх, мониторинг хийх практик загварыг бий болгох болно. Мөн стратегийн санаачлагуудыг (жишээ нь, шинэ үйлчилгээ, автоматжуулалт, чанарын сайжруулалт) төлөвлөгөөтэй уялдуулж, явцын хэмжүүрээр хянаж, удирдах уулзалтаар төлөвлөгөө ба бодит байдлын ялгааг системтэй хэлэлцдэг болно. Менежментийн хурал уулзалт нь зөвхөн тайлан мэдээлэл солилцох биш, шийдвэр гаргах, эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, дараагийн алхмыг тодорхой болгох санал-зөвлөмжөөр хангах үйл явц болно. Энэ шатанд процесс автоматжуулалт, мэдээллийн системийн ажиллагааг сайжруулах шаардлагууд улам тодорхой болно. Эцэст нь “үйл ажиллагааны удирдлага” гэдэг нь тушаал, хяналт шалгалтын хатуу систем бус, бодит нөхцөл байдалд тохирсон, үйлчлүүлэгч, ажилтан болон байгууллагын аль алинд нь үнэ цэнэ авчирдаг уялдаатай механизм болж үлдэнэ. Манай үйлчилгээгээр энэ механизмыг та бүхэн байгууллагадаа бий болгож, стратегийн сонголтоо ажилтнуудынхаа өдөр бүрийн үйлдэл болгох боломжтой.